Хараагаа алдах өвчинтэй хүүхдүүддээ дэлхийг үзүүлэх зорилготой гэр бүл Монголд иржээ

Эдит Лемай болон Себастиен Пеллетиер нар удахгүй хараагүй болох өндөр магадлалтай хүүхдүүдээ дэлхийн улсуудаар аялуулах зорилго тавьжээ.

Тэд охин Миа нь гурван настай байхдаа харааны бэрхшээлтэй болж эхэлж буйг анзаарсан байна. Хэдэн жилийн дараа хосууд охиноо эмчид үзүүлэхэд пигментэд ретинит гэх ховор удамшлын өвчинтэй болох нь оношлогджээ. Үүнээс төд удалгүй хоёр хүү нь мөн ижил удамшлын өвчинтэй гэж оношлогдсон байна.

Энэхүү өвчнөөр шаналдаг хүмүүсийн ихэнх нь хараагаа алддаг аж. Ийм учир тэд аяллаа Намиби улсаас эхлүүлж Замби, Танзани, Туркээр дайрч дараа нь Монголд иржээ. Одоо тэд Индонезид аяллаа үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: CNN

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments